Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр 17:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар боллоо.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаа болон шинээр Засгийн газар байгуулагдахаар болсонтой холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар болж байгаа юм.