Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно
2021/01/26
2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ.
Улаанбаатар хотод цар тахлын идэвхтэй голомтууд байсаар байгаа тул 5-аас илүү хүнтэй танхимын сургалтыг хориглосон хэвээр байна. Иймд хоёрдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчдад теле хичээл орно.
Харин орон нутагт хичээлийн шинэ улирлыг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Төлөвлөгөө ёсоор 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх сарын 1-нд эхлэх бөгөөд орон даяар теле хэлбэрээр орно" гэлээ.
Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд дотоодын халдвар батлагдсанаар бүх шатны сургалтын байгууллагын танхимын хичээлийг зогсоож, цахим болон теле хэлбэрт шилжүүлж, арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон. Үүнээс 1,151 нь дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд юм.
Дотоодын 1,151 халдварыг танилцуулбал /2020.01.26/
- Улаанбаатар хотод-825 /сүүлийн хоногт 11 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эдгээрээс Улаанбаатар хотод л голомт идэвхтэй хэвээр байгаа бөгөөд аймгуудад халдвар илрээгүй 34-56 хоног болжээ.
Бат · 2021/01/26
Теле хичээл хийгээд хүүхдийн сурах эрх хангагдаад байгаа бол энэ олон мянган багшаа цомотгооч худлаа бүү дүр эсгэ хажууд нь заагаад ямар үр дүнтэй байгаа билээ тэгээд теле хичээл шүү