Бичиг бэлэн болсон чинь энэ хоёр маань гэнэт алга болчихлоо!!!

Оюутолгойн авлигалын хэргийг Нью-Иоркийн шүүх дээр хэлэлцэх гэтэл “бид эвлэрсэн учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн БИЧИГ манайхаас очиж, шүүх хурлыг цуцлуулсан. Уг бичгийг явуулсан ЭЗЭН олдохгүй байгаа. Үүнийг эсэргүүцэж гишүүн Ганбаатар өлсгөлөн зарласан.

Өнөөдөр Хууль зүйн сайд Х. Нямбаатар нарын гишүүд талбай дээр очиж уг бичгийг хүчингүйд тооцож, Нью-Иоркийн шүүхэд нэхэмжлэлээ дахин сэргээх бичиг илгээх болсноо хэлсэн. С. Ганбаатар нь Маргааш өглөө 09 цагт больё гэсэн ч Х.Нямбаатар: “ Яг одоо хэлэлцээрийн ширээнд сууя, АНУ-ын цагаар өнөөдөртөө багтаая, яг одоо Ерөнхий сайд гарын үсэг зурахаар хүлээж байна “ гэсээр ордон руу аваад оров. Ингээд бичиг гарлаа. Түүнд :

1. Авлигал авсныг тогтоолгохоор Нью-Иоркийн шүүхэд хандах

3. Шүүх хурал болохын өмнө “Бид эвлэрчихлээ “ гэж явуулсан эзэн биегүй бичгийг цуцлах

3. Хуучин нэхэмжлэлээ яг тэр хэвээр нь сэргээх

гэсэн 3 асуудлыг тусгажээ.

Гэрээ цуцлах асуудлыг авлигал авсан нь тогтоогдсны дараа аяндаа тавигдна гэж хуульчид зөвлөсөн учир энэ удаа хойшлуулжээ.

Яг бичгээ төлөвлөөд гарын үсэг зуруулах болтол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар алга болчихлоо. Л. Оюун-Эрдэнэ гэртээ харьчихсан гэсэн бол Х.Нямбаатарын эмэг эх нь сандаргаад явсан гэж тайлбарлав. Ингээд маргааш өглөө гарын үсэг зуруулахаар боллоо.

Яг шийдвэрлэх мөчид хэлснээсээ буцан, хуйвалдсан юм шиг хоёулаа зугтаах нь эргэлзээ төрүүлчихлээ.

Урт хар гар хаанаас хоёуланг нь багалзуурдаад явчихав даа!!

Нам бүлэглэл дамжсан мафийн сүлжээн дунд хутгалдсан хүмүүс хүсээд буй шударга ёсыг чинь тогтоож чадахгүй дээ!! Уучлаарай!!!!

Итгэлээ ийм хурдан алдмааргүй байна!!!

сэтгүүлч Б.Отгон