Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрдүүлсэн Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Соёлын сайдаар томилогдохоор болоод буй Ч.Номингоос ажлаа хүлээн аваад юуг хамгийн түрүүнд хийх талаар тодруулсан юм.

Соёлын сайд Ч.Номин “Энэ салбар бол ковидод нэрвэгдээд маш их асуудалтай байна гэж ойлгож байна. Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт музей, номын сан зэрэг барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэн авч явна гэж бодож байна. Засгийн газрын бодлого тогтвортой байх ёстой гэж би боддог. Урлагийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг хариулсны дараа ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон юм.