УОК өнөөдөр 18:00 цагаас хуралдахаар товложээ. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сарын үеэр Улаанбаатар хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлсэн байна.

Уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэн маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэр гарах юм.

Нийслэлд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрч, дотоодын халдварын тохиолдол 1,323 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.