Шадар сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Нийслэлд сургууль, цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломжтой юу" гэсэн асуултад хариулт өгөв. 

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас шийдвэр гаргаж, эрсдэлгүй ногоон бүсэд зохион байгуулалттайгаар, хэсэгчлэн хичээл сургуулийг нээх үүрэг даалгавар өгсөн.

Халдваргүйтгэл, ариутгалыг БШУЯ-наас байнга хянаж ажиллаж байгаа.

Улаанбаатарт хичээл, сургууль хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. УОК, Засгийн газраар хэлэлцүүлж, салбарын яамны санал дүгнэлтийг сонсож байж эцсийн шийдвэрийг гаргана. Одоогоор бид шинэ дэглэм, дүрэм журмаар бүх салбарын үйл ажиллагааг зохицуулж байна. Шинэ дэглэмд сайн хэвшээгүй байгаа учраас шууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулж болохгүй.

Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж, ойрын хугацаанд зарим шийдвэрийг гаргана" гэлээ