Жүжигчин Ч.Ундрал гэхээс илүү “Hero” интертаймэнтийн Ч.Ундрал  гэхээр олон хүн андахгүй. Тэгвэл жүжигчин бүсгүй маань шинэ хайраа олсон сурагтай.

Тэрбээр анхны нөхрөөрөө найруулагч Б.Баатарыг сонгож, түүний “Hero” интертаймэнтээс хамтдаа олон сайхан уран бүтээл өлгийдөн авсан хэдий ч тэд тус, тусын замыг хөөсөн билээ.

 

Харин түүний шинэ хайрыг бас Ч.Баатар гэдэг ажээ. Хачирхалтай нь нэг Баатараас салаад, ахиад нэг Баатартай учирсан түүнийг “ Ундралын амьдралаас Баатар  гэдэг нэр салахгүй нь бололтой” хэмээн жиг жуг ярих болжээ.   Түүний найз залуу Ч.Баатар нэгэн яаманд дэд сайдын туслахаар ажилладаг гэнэ.