Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ХААИС-ийн баруун талын Богд уулын "Соёмбо"-той ууланд хөрсний өвч шатаж байна гэсэн дуудлага манайд ирсний дагуу Хан-Уул дүүргийн аврах, гал унтраах анги цаг алдалгүй  ажиллан галыг бүрэн унтраасан талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Галыг шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж холбогдох албаны хүн хэлсэн юм. Соёмботой ууланд гадны нөлөөтэйгээр гал гарч 2 га газар шатжээ. Эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.