Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед 6 хүн угаартсан байдалтай олдож цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна.

Хэргийг тодруулбал тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эх сурвалжуудын хэлснээр тухайн иргэд нь хөл хорионы үеэр буюу зөвшөөрөлгүйгээр хулгайн замаар явж байгаад ийн харамсалтай хэрэг болжээ.