Хятадын төрийн өмчийн оролцоотой “ZTE” компанийн томоохон албан тушаалтнуудын нэр  холбогдсон  их хэмжээний мөнгөний асуудал үүсч нэлээд шуугиан тарьсан цаг саяхан.

Тодруулбал, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өмнөд хөршийн төрийн өмчит “ZTE”, “Huawei” компанийнхан улс орнуудын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэх мэдээлэл өнгөрсөн онд дэлхийд түгэж, зарим улс тус компанитай хамтран ажиллахаас татгалзаж эхэлсэн. Олон улсад дэгдсэн энэ дуулиантай зэрэгцэн тэдгээр компани Монгол Улсын харилцаа холбооны салбарт онцгой эрх эдэлдэг тул улсынх нь аюулгүй байдал алдагдаж байж болзошгүй гэсэн мэдээ гадаад, дотоодын хэвлэлээр цацагдаж, Авлигатай тэмцэх газрынхан “ZTE” компанийн удирдлага болон Монголын томоохон албан тушаалтнуудыг авлигын хэрэгт шалгаж байгаа тухай мэдэгдэж байсан. Тус компани 2004, 2005, 2006 оны ашиг орлогоо нууж, татварын байцаагчдын тавьсан 1.3 сая ам.долларын торгуулиас мултарч байсан гэдэг.

Улмаар тэдний хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэх Татварын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нараас хураан авсан 17 тэрбум төгрөгийн нэг тэрбумыг “ZTE” компанийнхан түүний дансанд шилжүүлсэн тухай яриа гарч байв. Мэдээж АТГ-аас “ZTE” компани болон төрийн зарим өндөр албан тушаалтныг шалгаж байгаа тухай мэдээлэл гарч байв. Харин дүүргийн эрүүгийн хэргийн анхат шатны нэгдүгээр шүүхээс Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох 55 хавтаст хэргийг  шүүн хэлэлцээд ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан  Ч.Гансүхийг хээл хахууль авахыг завдсан, онц их хэмжээний эд хөрөнгө олсон, албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаал урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, найман жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.  

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү