"Мисс Монголия 2010” тэмцээний ялагч Бадамцэцэгийг үзэгчид ”Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр сайн таних болсон. “Хэцүү анги кино”-нд тоглосны дараа миссийн тэмцээнд орж, эх орныхоо нэрийг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон.

Энэ мэт олон ажлын хажуугаар сургуулиа ч мөн амжуулахаар чармайдаг тэрээр гоо сайхны мэс заслын эмнэлэгт болох мөрөөдөлтэй нэгэн. Нэг хэсэг Ану хатан, Валентины захидал зэрэг кинонд тоглоод сургуулиа бага зэрэг орхисон тэрээр одоо хичээл номдоо анхаарлаа хандуулан сайн оюутан болсон. Тиймдээ ч сүүлийн үед уран бүтээл болон загварын тайзнаа төдийлөн харагдахаа больсон билээ. Харин өчигдөр буюу 4 дүгээр сарын 11-нд нээлтээ хийсэн "Гэнэтийн бэлэг" жүжгийн нээлтийг сонирхон явахдаа бидний дуранд ийнхүү өртсөн юм.