Кино, телевизийн нэрт найруулагч Бадраагийн Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл-9” медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах оюутны наадам болж шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ жилийн наадамд Турк, ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол зэрэг таван улсын оюутнууд оролцжээ.

Кино, телевизийн нэрт найруулагч БАДРААГИЙН БАДРУУГАНЫ нэрэмжит "АНХНЫ БҮТЭЭЛ 9" медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах оюутны олон улсын наадмын  “ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийг хүлээн авч үзнэ үү.

“СОШИАЛ ДАХЬ ӨНЧИН ХҮҮХДҮҮД” 

- Б.СЭРГЭЛЭН - СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн сэтгүүлчийн 4-р курсийн оюутан

- Х.БАТБОЛД - СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн медиа анимейшний 4-р курсийн оюутан

 

Ингээд шилдгүүдтэй танилцацгаая.

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭЛ: MARRIAGE

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн найруулагчийн 3-р курсийн оюутан Ван зи пин, Ан жиа ки нарын бүтээл

РАДИОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ: АНУДАР

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Сэтгүүлчийн 4-р курсийн оюутан Ё.Дүүрэнжаргалын бүтээл

ШИЛДЭГ АНИМЕЙШН, КОМПЬЮТЕР ГРАФИКИЙН БҮТЭЭЛ: NOMUGUN

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Анимейшний 4-р курсийн оюутан Х.Бүрэнтөгсийн бүтээл

ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГИЙН МУЛЬТИМЕДИА БҮТЭЭЛ: ТЭС ХЭМ

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Зураглаачийн 4-р курсийн оюутан Б.Ирээдүйгийн бүтээл

ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ :СОШИАЛ ДАХЬ ӨНЧИН ХҮҮХДҮҮД

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Сэтгүүлчийн 4-р курсийн оюутан Б.Сэргэлэн, Анимейшний 4-р курсийн оюутан Х.Батболд нарын бүтээл

ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ: A TALE OF TINY CHAMPION

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутнуудын “PARACOSM” баг