Урин дулааны цаг ирсэнтэй зэрэгцэн зам засварын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 31-ээс албан ёсоор эхэлсэн. Тэгвэл амралтын өдрүүдэд нийт гурван газрын авто замуудыг хэсэгчлэн хааж, заримыг нь өнөө өглөө нээлээ.

Тодруулбал, Бээжингийн гудамжинд “Орчлон” сургуулийн урд талын авто замын хойт урсгалыг өчигдрийн 23.00 цагаас эхлэн хаасан бөгөөд өнөөдөр өглөө 08.00 цагт нээсэн юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урдах авто замын нэг урсгалыг өчигдрийн 23.00 цагт хааж, маргааш өглөө 06.00 цагт нээнэ.

Түүнчлэн Намъянжугийн гудамж “East” төвийн зүүн талын авто замын хоёр урсгалыг өчигдрийн 23.00 цагаас даваа гаригийн 06.00 цагт хүртэл түр хугацаагаар тус тус хааж, зам сэтлэх, инженерийн шугам сүлжээний шинэчлэлт хийж байна.

Х.Даваа