Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна.

Монголын жүдочид эхний тойрогт БНСУ-ын багийг 4:1-ээр ялсан.

Шөвгийн наймад ОХУ-ын жүдочидтой өрсөлдлөө. Эл барилдаанд Монгол Улсын баг өрсөлдөгчдөө 42-оор ялагдав. Манай багаас Ц.Цогтбаатар, Саид Моллаи нар ялж, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр нар ялагдав.

Ингэснээр Монголын жүдочид дагах тойрогт Германы багтай барилдахаар болов.

Манай багийн бүрэлдэхүүнийг сонирхуулъя.

Эрэгтэйчүүдийн 73 кг: Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн, Азийн аварга Ц.Цогтбаатар, ОУХМ Ё.Басхүү

90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, Токиогийн олимпоос мөнгөн медаль авсан Саид Моллаи

+90 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Сосорбарам

70 кг: Улсын таван удаагийн аварга Б.Ганхайч

+70 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.