Ихэнх нутгаар   солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур   тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн   зарим, говийн нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон   шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйнуулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.