Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу “Хар хошуу” уулын овоон дээрээс хоёр эмэгтэйн цогцос энэ сарын найманд олдсон.

Уг нийгмийг цочроосон хэргийг үйлдсэн хэрэгтэн Идэрзаяаг цагдаа нар  баривчилжээ. Тэрээр 1991 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн бөгөөд наймдугаар анги төгссөн аж. Идэрзаяа нь хотод ах эгч нартайгаа амьдардаг бөгөөд ажил хийх гэж нийслэлд ирсэн гэнэ. Тэрээр өмнө нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож нэг сарын хорих ялаар шийтгүүлж байсан боловч хохирогчтой тохиролцон гомдолгүй гэсэн мэдүүлгийг өгүүлж байжээ.