“Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон, СТА, жүжигчин А.Ганчимэг өнгөрсөн намраас, “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон.

Тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхэх болсон билээ.

Тэгвэл залуу хосууд маань тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа аж Учир нь СТА А.Ганчимэг бие давхар болжээ. Тэрээр ээж болохоо ихэд нууцалж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр нярайлах аж.

Мөн тэрээр жүжигчин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа энэхүү зургийг “гэртэй амарсаар” хэмээн тайлбар бичин оруулсан бөгөөд түүний фэнүүд нь “удахүй ээж болох гэж байгаад баяр хүргье, эх хүний аж жаргалыг удахгүй мэдрэх нь дээ…….” гэх мэт баярын үг бичсэн байна.