5-р сарын 17,18-нд Бэст Вэстэрн Примьер Туушин Зочид Буудалын Соёмбо танхимд Хуримын нэгдсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэнд хурим зохион байгуулагч компаниудаас авахуулаад тансаг ресторанууд,цэцэг чимэглэл, хамтлаг дуучид, зургийн студиуд, бялуу урлаачид гэх мэт бүхий л хуримлагч хосуудад нэн шаардлагатай байдаг газрууд нэг дор цуглах юм.

2 өдрийн турш 13:00 болон 15:00 цагуудад хуримын гоёмсог даашинзны загварын шоу зохион байгуулагдахаас гадна Гэр бүлийн мэргэжлийн зөвлөгчид хурим зохион байгуулах дэс дараалал ёслол уламжлалын талаар бүрэн мэдээлэл зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна.

Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууд та бүхнийг энэ сарын 17,18-нд 11:00 - 19:00 цагийн хооронд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд заавал ирж сoнирхохыг урьж байна,

 

Хаяг: Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал

95953065, 99902389