Хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухааныг нь хөгжүүлэх, харилцан бие биесээсээ суралцах боломжийг олгох зорилгоор “БОДЬ ГРУПП-ГОЛОМТ БАНК”-ны хамт олон жил бүр оюун ухааны их спортоор өрсөлдөж, шатрын аваргуудаа тодруулдаг уламжлалтай.

8 дахь жилдээ зохион байгуулагдсан, энэ удаагийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2014.05.17-ныөдөр тохиож, “Бодь Интернэшнл” ХХК, Голомт банк, “Бодь Пропертийз” ХХК,“Монгол Масс Медиа” групп, “Цэцэнс майнинг энд энержи ХХК”, “ҮСАХ” ХХК, “Инкон” ХХК зэрэг компаниудын 80 гаруй шатарчидА, Б гэсэн 2 ангилалд  өрөг тавилаа.

Тэмцээний А ангилал Дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу явагдсанбөгөөд албан ёсоор Монголын шатрын холбооны чансааг  тооцсоноороо  онцлогтой байлаа. Харин  Б ангилалд Бодь групп, Голомт банкны ажилтнууд багийн төрлөөр өрсөлдсөн юм.

А АНГИЛАЛД: Дэлхийн Шатрын Холбооны Мастер, Эмэгтэйчүүдийн Дэлхийн Шатрын Холбооны Мастер, Спортын Мастер, Дэд Мастер зэрэгтэй 8 тамирчин өрсөлдсөн  бөгөөд Монголын шатрын холбооны дундаж чансаа 2050 юм.  Тамирчид тойргийн журмаар өрсөлдсөнөөс:

 1-р байранд 7.5 оноогоор ДШХМ цолтой Цахим банкны газрынменежер С.Ган-Од бусдыгаа  манлайлж, уран нүүдэл, ухааны цараагаар илүүрхэж тэргүүллээ.  

2-р байранд 6.5 оноогоор СМ цолтой Дотоод аудитын газрын аудитор Д.Бат-Эрдэнэ, 3-р байранд 6 оноогоор Голомт банкны Тэргүүн дэд захирал Д.Мөнхтөр нар тус тус шалгарлаа.

Б АНГИЛАЛД: Нэг багт эрэгтэй 2, эмэгтэй1, нийт 3 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр 17 багөрсөлдсөнөөс:

1-р байрыг 12 оноогоор  З. Сугар ахлагчтай Голомт банкны байгууллагын банкны газрын баг,

2-р байрыг 12 оноогоор Х.Буянтогтох ахлагчтай Голомт банкны Бүртгэл тооцооны газар болон Ерөнхий зохицуулалтын газрын хамтарсан баг,

3-р байрыг 10 оноогоор Ц.Батзоригахлагчтай Голомт банкны Дотоод аудитын газрын багууд тус тус шалгарлаа.

“БОДЬ ГРУПП-ГОЛОМТ БАНК”-ны хамт олны шатрын тэмцээн нь зөвхөн нөхөрсөг тэмцээн байгаад зогсохгүй тамирчдын хувьд зэрэг цолоо ахиулах боломжийг давхар олгосноороо онцлогтой болсон юм.

Тодруулбал тэмцээнд 60%-с дээш хувийн амжилт үзүүлсэн эмэгтэй шатарчид спортын мастер цолны 1 балл,60%-с хувийн  дээш амжилт үзүүлсэн эрэгтэй тамирчид спортын дэд мастер цолны 1 балл авсан юм.

Мөн тэмцээний үеэр ДШХМ С.Ган-Од 1 хүнтэй, шатрын хөлөг харахгүйгээр нүүсэн бол ЭОУМ Ц.Мөнхчулуун 15 хүнтэй зэрэг тоглолт хийж  шатрын спорт сонирхогчдод  гэнэтийн бэлэг барилаа.

Мөн үзэгчдийн дунд шатрын бодлого бодох тэмцээн зохион байгуулсан бөгөөд 13 –р хороолол тооцооны төвийн Харилцагчийн үйлчилгээний ажилтан Т.Намнансүрэн шалгарсан байна.

Оюунлаг спортын ялагчид болох “БОДЬ ГРУПП-ГОЛОМТ БАНК”-ны хамт олондоо спортын их амжилтыг хүсэн ерөөе.