ЦЕГ: Хохирогчийн бие хэвийн, хөвгүүдээс байцаалт авч байна
2021/11/17

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ бүлэгдэн зодож буй бичлэг сошиал орчинд тарсан. Бичлэг дээрх зодуулж буй хүүхдийг эмэгтэй хүүхэд хэмээцгээж байсан ч хөвгүүд байсан гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр хөвгүүдээс цагдаагийн байгууллага байцаалт авч эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хөвгүүдээс байцаалт авч байна” гэж мэдээлжээ.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					