Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn нийгэм, улс төр, эдийн засгийн сонирхолтой сэдвээр ээлжит санал асуулгаа явууллаа.

Тодруулбал  " "Монгол цэргийн жавхаа" ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Солонгосын "Гангнам стайл" гэгчийг тоглож, бүжиглэсэн талаарх таны бодол ?", "Шинэ сум" төслийн талаарх таны байр суурь?" гэсэн хоёр сэдвээр уншигчдынхаа санаа бодлыг тандсан юм.


Санал асуулгад давхардаагүй тоогоор нийт  89 456  /Наян есөн мянга дөрвөн зуун тавин зургаа/  хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнхи нь Монгол улс, АНУ, Солонгос, Швед улсын интернэт хэрэглэгч-Монголчууд маань байв.

""Монгол цэргийн жавхаа" ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Солонгосын "Гангнам стайл" гэгчийг тоглож, бүжиглэсэн талаарх таны бодол ?" гэх асуултанд Зэвсэгт хүчний нэр хүндийг унагасан үйлдэл гэж 77 хувь ньхариулсан бол,  Урлагийн сонирхолтой шийдэл хэмээн санал асуулгад оролцогсдын 8 хувь нь үзжээ.





Харин "Шинэ сум" төслийн талаарх таны байр суурь?" санал асуулгад Хийх шаардлаггүй. Үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж  42 хувь нь ,   Үр өгөөжтэй бүтээн байгуулалт. Бүх суманд хийх хэрэгтэй гэж 28 хувь нь хариулжээ.
Үнэхээр ч  УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалж хийлгэсэн "Шинэ сум" төслийн талаархи захиалгат нэвтрүүлгээр ямар ч тоо баримт гарахгүй, яруу найрагч, хөтлөгчдийн уран үгс л хөвөрч байсан нь нууц биш билээ.

Санал асуулгын дүнг бүрэн эхээр нь хүргэе.