Муудсан хүнсний бүтээгдэхүүнээс болж хоёр ч хүн хорвоог орхиж байсан тохиолдлыг сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байгаа админ миний бие мэдэх юм байна.

Хамгийн ойр нь оюутан байхдаа хамт ажиллаж байсан 8 настай хүүтэйгээ амьдардаг ажлын маань эгч цалин бууж гэртээ хүнс цуглуулахдаа кексэнд дуртай хүүдээ нэг уут “өндөгтэй кекс” авч өгөөд хордлого авсныг нь  мэдэлгүй даамжруулсаар  газар дээрх ганц үрээ алдаж байсан харамсалтай тохиолдлыг…

Хүнсний аюулгүй байдал гэдэг чухам хүний амь амьдралтай  яригдах  ийм чухал асуудал.  Гэтэл  сүүлийн үед  “эрүүл хүнс” гэх ойлголт хяналтаас гарч муудсан ногоорсон бүтээгдэхүүнээр ашиг хонжоо хайн дэлгүүрийн лангуун дээр худалдаалах тохиолдлууд гарсаар байна.

Хамгийн сүүлд гэхэд л “Cherry bakery” хөгзөрсөн торт худалдаалж хүнсний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчсөн хэрэг гарлаа.

  Хөгзөрсөн бүтээгдэхүүнээр хүүхэд дайлсан тус газар угтаа бол  нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад бэккирийн газруудаас  үнэ өртөг болоод хэмжээ хийцээрээ ялгардаг өөрийн гэсэн хэрэглэгчдийн хүрээтэй нэг ёсондоо  “боломжийн” гэж хэлж болохоор.

Гэтэл гоёж чимэглсэн крем амттаны дор хөгзөрч муудсан кекс гарч худалдан авсан цахим хэрэглэгч ийн нийтэлжээ. “Cherry bakery гэдэг газраас 3 цагийн өмнө ногоортлоо хөгцөрсөн тортийг 35000 төгрөгөөр худалдан авч хүүхдүүдээ хордуулах дөхлөө”  гэсэн байна.

Энэ мэтчилэн хүнсний аюулгүй байдал ноцтойгоор зөрчигдсөн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж буй газруудад арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгараад байна. Ямартай ч  Cherry bakery-ийн бялууг чанартай гэж итгэх аргагүй боллоо. Тиймээс  удахгүй болох алаг үрсийнхээ баяраар элдэв амттан бялуу, кекс торт авахдаа үйлдвэрлэсэн он сар өдрийг нь сайтар нягталж харах хэрэгтэйг сэрэмжлүүлэв.