Монголын сайтын холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг "Web awards-2021 цахим салбарын оны тэргүүн наадам энэ сарын 30-нд болох билээ.

Тэгвэл эрхэм сэтгүүлч, уран бүтээлч, цахим салбарынхан та бүхэн энэ сарын 20-ны өдөр хүртэл дараах номинациудад нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлээрэй.

1. Мэдээллийн шилдэг сайт

2. Сайтын шилдэг бүтээл

3. Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт

4. Орон нутгийн шилдэг сайт

5. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт

6. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт

7. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт

8. Бизнесийн шилдэг сайт

9. Төрийн байгууллагын шилдэг сайт

10. Шилдэг вэб сайт хөгжүүлэгч

11. Шилдэг аппликейшн хөгжүүлэгчийг тус тус тодруулна. Шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 90110009, 91937777, 88113780-аас авна уу. Шалгаруулалт дуусахад ердөө зургаахан хоногийн хугацаа үлдээд байгаа бөгөөд мэдээ мэдээллийн цахим салбарт шинэ амжилт, шилдэг бүтээл туурвиж буй хэн бүхний өмнө цахим наадам нээлттэй учраас хүссэн уран бүтээлч, сэтгүүлч бүхэн бүтээлээ ирүүлж болох нь ээ. Таны бүтээлийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбооны мэргэжлийн баг хамт олон шүүж, шилдгүүдийг энэ сарын 30-ны өдөр "Корпорейт Конвешн центрт" шалгаруулах болно.