Өнөөдөр /2022.01.12/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Тэгвэл үүгээр гарсан эхний шийдвэрүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцууллаа.

Энэ үеэр Ч.Болортуяа “Хүүхдийн мөнгийг “Ирээдүй өв сангийн тухай” хуульд 2021 оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг эх хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж авахаар болсон. Үүний журмын төсөл Засгийн газраар хэлэлцэгдлээ. Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учирна. Иймд хөнгөвчлөх ямар арга байгааг судалж, долоо хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгосон” гэлээ.