Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдсон гэсэн мэдээллийг 01-р сарын 24-ны 14:45-д авч шалгахад Зуунмод сумын дугаар байранд оршин суух Х.Э /эм 1 ой 6 сар/-нь зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна.

 Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр охины нүд хавдаж, нуруундаа шарх авсан байсан гэх ба одоогоор биеийн байдал нь тогтворжсон учир нарийн шинжилгээнд хамруулж эхлээд байна. 

Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байна, одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.

Төв аймгийн цагдаагийн газраас уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдан хорьж, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл болон бусад холбогдох шалгалтуудыг хийж эхэлжээ.