АН-ын дарга С.Эрдэнэ Базарсад овогтой Батсайханыг Булган аймгийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Тушаалыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, болон бусад удирдлагууд гардуулж Ардчилсан намын Үндсэн дүрмийг чанд сахиж, үр бүтээлтэй ажиллахыг хүсч ажилд нь амжилт хүссэн байна.

Дашрамд дурьдахад Базарсад овогтой Батсайхан нь БНН-ын дарга, "Буян" ХХК-ий захирал Б.Жаргалсайханы төрсөн дүү юм.