Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,834 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, гурван иргэн нас баржээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 442,513 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,020 нь Улаанбаатар хотод,
  • 814 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван иргэн энджээ. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,591 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,178 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 3,060
  • Хүндэвтэр – 6,520
  • Хүнд - 902
  • Маш хүнд - 109 хүн байна.