Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ.

Энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гараг нь Шинийн 1, 2, 4-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Баярын өдрүүдэд иргэд коронавирусийн халдвараас сэргийлж, гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна.