Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 570 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн халдварын

  • 366 нь нийслэлд
  • 204 нь орон нутагт бүртгэгдэв.

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 32,677 хүн гэрийн хяналтад байгаа бол 6,449 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 1,670
  • хүндэвтэр 4,093
  • хүнд 615
  • нэн хүнд 71 хүн байна.

Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас өчигдөр дөрвөн иргэн нас барсан байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.