Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан Эрээний хил 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд амарсан. Жил бүрийн цагаан сараар хил ийн амардаг бөгөөд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 05-наас хэвийн ажиллаж эхэлжээ.

Хэвийн гэдэг нь манай улс өмнөх шигээ чингэлгээр батаа татан авалтаа хийж эхэлнэ гэсэн үг.

Замын-Үүд боомтод өнгөрсөн дөрвөн өдөрт цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулан, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулж, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллажээ.