Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн зүүн талд байрлах нэр бүхий авто засварын газарт өнөөдөр гал гарчээ.

Энэ тухай дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2 дугаар тасгийн 16 албан хаагч дөрвөн автомашинтайгаар очиж ажиллан, 15 минутад тархалтыг зогсоож галыг унтраажээ.

Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.