Улаанбаатар төмөр зам ХНН-ээс чингэлэг тээврийн мэдээллийг танилцууллаа.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар хилийн тэг цэгээс 40 автомашин дээр 30 ширхэг 40 футын чингэлэг, 19 ширхэг 20 футын чингэлэг бүхий төрөл бүрийн түүвэр, өргөн хэрэглээний ачаа бараа зэрэг нийт 49 чингэлгийг татан авчээ. 

Чингэлгийн өдөр тутмын дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн цахим хуудаснаас авах боломжтой.