Өнөөдөр нийслэл хотод коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 157 цэг ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 2,
  • II тунд 3,
  • III тунд 43,
  • IV тунд 79 буюу нийт 127 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,560 (77.1 хувь), 16-17 насны 27,046 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.

Цэгүүдийн байршил: