ОХУ-ын Екатеринбург хотноо Азийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай  болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд  Монгол, Казахстан, Кыргызстан, ОХУ-ын Якут, Буриад улсын гоо бүсгүйчүүд өрсөлдсөн аж.

Тэргүүн миссээр  Асель Киекбаева тодорсон бол манай улсаас оролцсон Б. Баяржаргал амжилттай оролцож “Авьяаслаг мисс”-ээр шалгарсан байна.