“Иргэдийн шударга шүүх”, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаар хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ үеэр "Бидэнд баярлах шалтгаан байгүй" нэртэй гурав дахь удаагийн нүцгэн жагсаалаа зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Үүний шалтгааныг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарлалаа.

Ингэхдээ "Худалдаачдад чиглэсэн бодлого байхгүй, эдийн засгийн байдал хүнд байгаагаас үүдэж энэ удаагийн жагсаалыг хийхээр боллоо. Жагсаал "Мартын-8"-ны өдөр Сүхбаатарын талбай дээр болно" хэмээн тайлбарлав.

Энэ удаагийн зохион байгуулах жагсаал нь тэдний гурав дахь жагсаал бөгөөд 2017, 2018 онуудад нүцгэн жагсаж байжээ.