"Инээдэг байшин" төрийн бус байгууллага нь найман жилийн өмнөөс хүмүүсийн хуучин хувцсыг цуглуулж,  шаардлагатай хүмүүст хүргэж байгаа. Тэгвэл энэ төрийн бус байгууллагад хуучин хувцаснаас гадна хэвийн боов өгөх боломжтой юм байна.

Тэдний зүгээс “Оффисоос ирж хуучин хувцас авдаг авах хүмүүсийн зарим ар гэр нь ул боов идэж үзээгүй хүүхдүүдтэй байгаа. Таны идэхгүй байгаа ул боов магадгүй нэг айлын хүүхдийн хүртэж ч үзээгүй амттан, түүгээр ч зогсохгүй хэд хоногийн өл даах хүнс нь болох юм” хэмээжээ.

Инээдэг байшин” төрийн бус байгууллага нь “Пийс молл” худалдааны төвийн баруун хойно “Сөүл” зочид буудлын ард 29-р байранд байдаг. Холбогдох утас нь 99822956, 88103324.