ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулж, баривчилжээ. Тодруулбал, 15:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Наран" плазагийн ойролцоо саатуулах ажиллагаа явуулсан аж.

Одоогийн байдлаар ТЕГ-аас Ч.Мөнхбаярыг ямар шалтгааны улмаас  баривчилсан болохыг албан ёсоор мэдэгдээгүй байна. Тэрбээр үндсэрхэг үзлээр нийгмийн идэвхт үйл ажиллагаа явуулдаг, өвөр монгол иргэдийн төлөө дуугардаг нэгэн билээ.