МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газраас зохион байгуулсан эдийн засгийн клубын ээлжит хэлэлцүүлэг боллоо.

Эдийн засгийн клубын энэ удаагийн хэлэлцүүлгээр дэд бүтцийн салбарт ажиллаж байсан салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, туршлагатай удирдах алба хашиж байсан хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 Барилга, хот байгуулалтын салбарын асуудлаар Газрын харилцаа, геодез зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү, Авто замын салбарын асуудлаар Авто замын газрын дарга асан Б.Энхтөр, Төмөр замын салбарын асуудлаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга асан Л.Халтар, Иргэний нисэхийн өнөөгийн байдал сэдвээр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх, Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд иргэний нисэхийн оролцоог нэмэгдүүлэх сэдвээр Иргэний нисэхийн ерөнхий газрын газрын дарга асан Т.Батжаргал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудлаар Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Нарантунгалаг нар тус тус танилцуулга хийлээ.