Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 390 тохиолдол нэмж бүртгэгджээ. Халдварын 187 нь Улаанбаатар хотод, 203 нь хөдөө орон нутагт батлагдсан байна. 

Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй.

Халдварын улмаас 2,835 хүн эмнэлэгт, 9,452 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгааг ЭМЯ мэдээллээ. Эмнэлэгт хэвтэж байгаа иргэд дотор 716 хүүхэд, 172 жирэмсэн эх байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл 42 нь нэн хүнд, 229 нь хүнд оноштой.

Орон нутгийн хувьд 16 аймагт халдвар бүртгэгджээ.

Коронавируст халдварын статистик мэдээллийг COVID-19 хуудсаас харах боломжтой.