Улсын хэмжээнд коронавируст халдварын 320 шинэ тохиолдол батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Шинээр илэрсэн халдварын 

  • 138 нь нийслэлд
  • 182 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 9,457 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2,676 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 701
  • хүндэвтэр 1,712
  • хүнд 225
  • нэн хүнд 38 хүн байна.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт нэг иргэн архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нас баржээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.