Бvсгvй таны хажуугаар зөрөн өнгөрөх ажигч гярхай эрчvvдийн өлөн харц гуя, өгзөг, бэлхvvс хавьд тань тусахгvй өнгөрнө гэж бараг vгvй болов уу.

Эрчvvдийн дур хvслийг сэргээдэг эмэгтэй хvний гоо бие эрхтний нилээд нандин хэсэг нь энэ хавь яах аргагvй мөн. Ийм нандин хэсэг илvvдэл өөхөнд баригдаад хэв галбираа алдчихвал ямар сайн байх билээ. Нэгэнт ийм зовлонд унасан нөхцөлд vнэтэй курс эмчилгээ, зөвлөгөө гэж шаардахааргvй олон арга байдгаас уншигч авхай танд толилуулъя.

Халууныг мэдрэхvй
Боломж байгаад долоо хоногт тогтмол саунд суугаад байвал гуя, өгзөг, бэлхvvсний илvvдэл өөхнөөсөө амархан хагацах нэг арга болно.
Гэвч та амьсгалын замын юм уу зvрхний гажиг өвчтэй ахул саун тохирох эсэхийг эхлээд мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй. Ууранд завсарлагагvйгээр 5 минутаас илvv сууж vл болно. Саунд орсныхоо дараа бие махбодио тасалгааны ердийн хэмд дасгахын тулд хагас цаг хэртэй тайван амрах хэрэгтэй.
Иллэгийн увидас
Иллэг массаж нь биеийн тухайн хэсгийн цусны эргэлтийг идэвхжvvлснээр илvvдэл өөхний ялгаруулалтыг сулруулж, арьсыг бэржvvтэхээс сэргийлдэг. Өөхлөхөөс хамгаалдаг тос, тvрхлэг хэрэглэхдээ ч хөнгөн иллэг маягийн хөдөлгөөн хийгээд байх нь зохино. Ингэхдээ тухайн товлосон цэгийнхээ нэг захаас зvрх рvvгээ чиглэсэн иллэг хийвэл цусны эргэлт сайжрах сайн талтай.
Yvний дараа нь иллэг хийсэн гол цэгvvд дээрээ гарынхаа алга, хуруунуудаар нэг хэмээр хvчтэйхэн дарж өг. Иллэгээ нэгээс хоёр минут vргэлжлvvлсний эцэст хуруунуудынхаа vзvvрээр мөнөөх цэгvvд дээрээ тойрог хөдөлгөөн хий. Энэ иллэг 3-4 минутаас хэтрэхгvй байвал зохино.