Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт номын сан нээх төслийн хүрээнд анхных нь БГД-ийн МоАХ-ны байранд өрхөө татаж, өндөр үүдээ өргөлөө.

Хүмүүс цахим орчинд ихэнх цагаа өнгөрүүлж, амьд харилцаа үгүйлэгдэж байгаа эрин үед ном, номын сан уншигчдад ойртож байгагаараа онцлог юм. 

 

сонин mn

 

сонин mn

 

“Номын сан” төслийн анхны салбарын нээлтэд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Чингис хаан одонт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Авиан Баатархуяг, "Болор цом" яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт Оюунцэцэгийн Цэнд-Аюуш нарын хүндэт зочид оролцож шүлэг яруу найргаа уншин дотно яриа өрнүүллээ. 

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

Өнөөдөр нээсэн Номын сан нь шинжлэх ухааны бүхий л салбарын, хүүхдийн, хүний хөгжлийн, уран зохиолын гэх мэт төрөл зүйлийн 1500 гаруй номын фондтой, цаашид уншигчдынхаа хүсэлтээр, мөн шинэ номоор фондоо тасралтгүй баяжуулах ажээ.

 

сонин mn

 

Төслийн хүрээнд шинээр нээгдэх Номын сан бүрд зохиолчдын шинэ номын нээлт хийх, уншигч зохиолчдын уулзалт зохион байгуулах, яруу найргийн уншлага хийх, утга зохиолын дугуйлан хичээллүүлэх гээд бүхий л талаар нээлттэй ажиллах болно.