409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай мэдээлэл хийлээ. 

Б.Чулуудай,  Аав минь “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг 3-р сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан, захидал харилцааны эрхийг нь хассан. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн. 

Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь өлсгөлөн зарлахыг дэмжихгүй байгаа. Залуу хүн биш учир эрүүл мэндэд нь санаа зовж байна.