Засгийн газрын өнгөрсөн лхагва /2022.03.23/ гарагийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авах шийдвэрийг гаргасан билээ. 

Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд өнөөдөр /2022.03.25/ Төрийн өмчийн хороо Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд ажиллаж байна. Энэ үеэр эдийн засагч Л.Наранбаатарыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар түр томилохоор болсон гэх мэдээллийг өглөө. 

Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 2002 онд төгссөн, 43 настай. 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай боловсон хүчин. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга өнөөгийн удирдлага болон албан хаагчдад танилцуулахаар албаны хүмүүс тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн цемент шохой ХК-д ажиллаж байна. 

Тус үйлдвэр нь хуурай аргаар 1 сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатарт компанийн ерөнхий нягтлан бодогчийг томилон ажилдаа шуурхай орох үүрэг өгөв. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн гарын үсэг бүхий тогтоолыг үйлдвэрийн удирдлагууд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.