2022 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлэгийн бус орчинд тунг хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орж амь насаа алдсан 5 удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Тэд бүгд нас барсан. Хамгийн ноцтой нь нас барсан иргэд 17-30 насны өсвөр үе, хүүхэд залуучууд байжээ. Амь насаа алдсан ТАВАН удаагийн хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахад эмийн зохисгүй хэрэглээ, тунг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэснээс үүджээ.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Өнөө цагт эмийн сангуудад хар тамхи хэрэглэсэн, эсэхийг мэдэх тест зарж борлуулдаг болсон. Хүүхэд тань нойргүйдэж, нэг л биш байгаа бол та тест авч гэрээрээ шалгаж боломжтой.

Архи тамхийг үнэрлээд мэддэг бол хар тамхи хэрэглэсэн тохиолдолд та хүүхдийн тань гарт тариурны мөр бий эсэхийг, хамраараа нунтаг зүйл сорсон эсэхийг харахаас эхлээд гадуур хэнтэй юу хийж байгаад санаа тавихад илүүдэхгүй болов уу.