Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэргэдээ залуусын сонирхлын олон клубууд болон хороо, холбоо, зөвлөл, мөн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Залуучуудын аялал жуулчлалын корпораци, Залуучуудын боловсролын корпорацийг байгуулж залуучуудаа олон төрөлд хөгжүүлэх, дэмжих, хамтарч ажиллах олон талын үйл ажиллагаануудыг шат дараалалттай зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл удахгүй дэргэдээ хүүхдийн хөгжлийн “Солонго” хөдөлгөөнийг байгуулах талаар МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат жиргэсэн байна. Өнөөдрийн хүүхэд, маргаашийн залуу учраас хүүхдийн мэдлэг боловсрол, бие дааж аливаа зүйлийг хийж сурах, хөгжихөд нь одооноос анхаарах, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ бага гэж голохгүй оруулах, ирээдүйн амжилттай залуу болон өсөхөд хамтарч ажиллаж, дэмжихээр болжээ.