Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөө өглөө Нара мужид үг хэлэх үеэрээ бууны шарх авчээ. 

Түүнд ойр Либерал Ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлснээр, А.Шинзо цээжин тус газраа шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Японы MBS-ын мэдээлснээр орон нутгийн цагаар 7-р сарын 8-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Нара хотын Кинтецү "Ямато Сайдайжи өртөө"-нд буудлагын хэрэг гарч, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ үг хэлж байхдаа буудуулжээ. Хэрэг гарах үед хэргийн газарт 30 орчим хүн байсан аж. Одоогоор хэргийн газарт цагдаагийнхан нарийвчилсан шалгалт хийж байна.

Шинзо Абэ одоогоор ухаан алдсан байдалтай байна.