Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг Автотээврийн үндэсний төвөөс зарлав.

Дуудлага худалдааг Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд зарлаж байгаа юм.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хооронд

2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

  • 000А,АААА ​​​​ 2,000,000 /хоёр сая төгрөг/,
  • 00А0,0ААА,А000,00АА,0А00 ​​​​ 500,000 / таван зуун мянган төгрөг/,
  •  00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ, бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг

4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

6. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.

7. Холбогдох утасны дугаар: Лавлах утас 700700301900-1234