“АПУ”-гийн Б.Ганхөлөгийг мансууруулах төрлийн бодис худалдан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас дуудаж, мэдүүлэг авахаар болсон гэх мэдээлэл цахим сайтуудаар гарав.

Б.Ганхөлөг өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгнө гэж мэдэгдээд байгаа аж. Тодруулбал, мансууруулах төрлийн бодис худалдаалдаг "М" гэх эмэгтэй мэдүүлэг өгөхдөө Б.Ганхөлөгийг өөрөөс нь мансууруулах төрлийн бодис худалдан авдаг хэмээн мэдүүлсэн гэх мэдээлэл цахим сайтуудаар мэдээлж эхэлжээ.