Архидан согтуурсан үедээ найз залуугаа хөнөөсөн гэх ноцтой хэрэг Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 09-ний өдөр гарчээ.

Тодруулбал, 25 настай иргэн Ц нь архидан согтуурсан үедээ өөрийн найз залуу болох 25 настай иргэн П-ийн амь насыг хөнөөсөн байна. Тус хэргийн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.